Цагаан-Үүрийн алдарт бөхчүүд
Монгол
Улсын Даяар Дуурсагдах Далай Даян Дархан Аварга ДАРИЙН ДАМДИН
Энэ зууны яг тэг дунд vеэс нэр нь тодорч, ид хаваа гайхуулан ихийн их
амжилт гарган барилдаж явсан алдарт бөх, даяар дуурсагдах, далай даян дархан
аварга Дарийн Дамдин 1931 оны хонь жил Хөвсгөл аймгийн Цагаан-Vvр сумын алдарт
Уйлган голд төржээ. Их аварга Д.Дамдингийн бага нас тэр vеийн малчин айлын
хvvхдvvдийн нэгэн адил өөр хоорондоо барилдаж, ишиг хурга адуу мал хариулах,
ууланд мод бэлдэх, ан гөрөөнд явах зэргээр өсчээ. Дархан аварга Д.Дамдин 10
орчим наснаасаа л цамцаа хvv татаж зодгорхуу юм хийж өмсөөд л барилдаж байдаг
жаал байжээ.
Тэр 15 наснаасаа л Хангал, Цагаан-Vvр сумын хооронд шар тэргээр жин
тээх, барилгын дvнз зvсэх зэрэг хатуу хvтvv ажилд идэвхийлэн оролцож эхэлсэн нь
бяр сууж, тэнхээ ороход нь ихээхэн vvрэг болсон ба чухам л ирээдvйн хэнд ч
дийлдэхгvй их аварга болох vvд хаалга нээгдсэн гэлтэй. Гурван аварга төрсөн
өлгий нутгийн хvv арван хэдхэн наснаасаа эхлэн сумын наадмын аманд гардаг
болжээ.
Хvv 20 нас хvртлээ сумын наадамд гурваас илvv давж чадаагvй байсан ба
цэрэгт явсан жил буюу 20 настай байхдаа сумын наадамд барилдахаар бэлтгэж
хуучин даалимбан дээлээ угааж бэлдэж байтал ээж нь шинэ даалимбан дээл хийж
өгчээ. Сайхан саарал давуун тэрлэг өмсөж бvрх малгай хэлтгий тавьсан дамдин хvv
өөрийгөө бяр хvч нь жагсаж явааг ухаараагvй байсан ба уг наадамд 3 давж даваа
ханалаа гэж бодсон хvv дөрвийн даваанд сумын сайн бөх Сандагийг ганц дугтартал
өвсөн тvvдэг шиг өнхрөөд өгчээ. Vлдсэн даваануудад дамдин хvvгийн гарт өртөх
ганц сайн бөх байгаагvй гэлтэй тvvртэлгvй тvрvvлжээ. Ийнхvv Их аварга маань
1951 онд 20 насандаа Монгол бөхийн цолын эхийн эхлэл болох Сумын заан хэмээх
цолыг анх хvртсэн байна. Vvнийхээ дараа мөн онд Чандмань-Өндөр сумын наадамд
Дамдин хvvгийн гараас барих бөх байсангvй учир тvрvvлж, Эрдэнэбулган сумын
наадамд очиж барилдаад дөрөв даваад тавийн даваанд улсын начин Баасан
Цагаан-Vvр сумын шинэ зааныг амлаж Дамдин давжээ. Дараагийн даваанд Д.Дамдин
нутгийн хашир бөх сумын заан Жаамаад амлагдаж өвгөн хvнийг зөөлөн унагая гэсэн
шиг зөөлөн дугтартал өөдөөс өнхөрч ирээд хөлд нь хавиран давхралдан унажээ. Энэ
барилдаан нь залуу хvvд маш том сургамж өгсөн ба уг барилдаанд бараг давсан
байсан хэр нь гадны бөх гэсэн vv унасанд тооцжээ. Удалгvй Улаанбаатарт цэрэгт
ирж энэ нь улсын томчуудтай гар зөрvvлэх сайхан боломж байлаа. Тэр оныхоо өвөл
циркийн томоохон барилдаанд анх удаагаа барилдаж эсгий гуталтай гарч хvмvvст
ямар хачин бөх вэ гэж хэлvvлж байсан ч уг барилдаанд vзvvрлэж олны харааг
булаажээ. 1952 оны улсын наадамд зургаа давж долоогийн даваанд Чимэд-Очир
аваргад унаж начин болжээ. Энэ vеээс эхлэн Дамдингийн гараас барих чилээг нь
гэргэх бөх ховор болжээ. 1953, 1954 онуудад 5,6 даваад өнгөрчээ. 1955 оны
наадмыг Дамдингийнх эсвэл заан болно гэж хvн бvр ярилцаж байлаа. Гэтэл хоёрын
даваанд унажээ. Энэ аваргын хамгийн азгvй барилдаан байсан ба vvнээс хойш 29
жил барилдахдаа хоёроос дээш давж байлаа.
1956 онд арслан Самданжигмэд, арслан Цоодол, шинэ заан Мижиддорж,
Дамдин нар vлдэж 2 арслан 2 заан барилдаж С.Санданжигмэд арслантай vзvvр
тvрvvнд vлдэж тун ч торсонгvй тvрvvлжээ. Vvнээс хойш 5 жил дараалан хэний ч
аавын хvvд тахимаа өгөлгvй тvрvvлж ардын хувьсгалын баяр наадамд шинэ амжилт
тогтоожээ. 1961 оны наадмын баярын жагсаалд машин тэргэн дээр ёслол гvйцэтгэж
явсан дамдин хэн нэгний хариуцлагагvй vйлдлээс болж өндрөөс унан хөлдөө гэмтэл
аван эмнэлгээс шууд цэнгэлдэх хvрээлэн орж барилдаад vзvvрлэжээ. Vvнээс хойш
улсад дахин тvрvvлээгvй ч 5 vзvvрлэж, 5 их шөвөгт, шөвгийн найм, арван зургаад
тус тус дөрөв vлдэж улсад 37 жил барилдаж 23 шөвгөрсөн алдарт аварга юм. Улсад
шөвгөрсөн тоогоороо 2т тvрvvлсэн тоогоороо 5д ордог том амжилтын эзэн билээ.
Бөхөөс гадна циркийн сайн жvжигчин, хvндийн өргөлтийн спортын мастер, олон жил
өөрийн орны рекордыг хамгаалсан алдартай тамирчин. Циркийн талбарт 850 кг өргөх
vзvvлбэрийг олон жил vзvvлэн дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан
гавъяатай хvн.
Монгол
Улсын Аварга ЖАМСРАНГИЙН ЦЭВЭЭНРАВДАН
Монгол улсын аварга Цэвээнравдан 1918 оны шар морин жил Хөвсгөл аймгийн
Цагаан-Үүр сумын нутагт алдарт Уялганы голд малчин ард Жамсрангийн ууган хүү нь
болон төржээ. Тэрээр бага насаа эцэг эхийн гар дээр мал маллан, хүнд хүчир ажил
хийж, үеийн нөхөдтэйгээ ноцолдож өсчээ. Цэвээнравдан бусдаас ялгарах онцлог
байгаагүй байсан ба 19 насандаа анх Уянганы голын овооны наадамд зодоглоход
хүмүүс тоохгүй байсан хэдий ч нутгийн сайн бөх гозгор З.Гонгор заантай үзүүр
түрүүнд үлдэж үзүүрлэжээ. Үүний дараахан Хан уулын овоо тахих наадамд мөн л
гозгор заантай үлдэж түрүүлсэн нь түүнийг цаашид барилдах их урам хайрлажээ.
Мөн онд Булган аймгийн тэшиг сумын наадамд очиж барилдан шөвгийн дөрөвт улсын
начин Аюушийг хаяж нутгийн хашир бөх Нүгнийжавт амархан унаж үзүүрлэжээ. Бөх
болох ирээдүйтэй хүү Ж.Цэвээнравдан 1938 оны зун цэргийн албанд морджээ.
Цэргийн албыг байшинтад хааж эхэлсэн ба агаар таарахгүй байсан учраас бие нь
муудаж улаанбаатарт иржээ. Улсын наадам үзээд буцсан ба энэ үед улсад
барилдаагүй байна. Цэвээнравдан 20, 21, 22 насандаа улсад барилдаагүй ба энэ
үедээ их амжилтаа алдсан мэт. 1941 оны эхээр голын цэнгэлдэх хүрээлэн нээгдэж
барилдаан болох сургаар цэрэг Цэвээнравдан яваад очиж. Гэтэл чөлөөний хуудасгүй
цэрэг ахмадад баригдаж яах гэж явна гэхэд барилдах гэж явна гэж хэлээд аврагдаж
барилдахаар болсон байна. Тэгээд тэр барилдаанд улсын заан Санжсүрэнтэй үлдэж
үзүүрлэжээ. Энэ харсан ахмад чамайг улсад барилдуулна бэлтгэл хий гэж хэлжээ.
Энэ барилдах боломж олгосон ахмад бол улсын комендатын дарга улсын заан Содном
байсан ба энэ хүний ачаар ардын хувьсгалын 20 жилийн ойд барилдах болов.Энэ
наадамд 4 давжээ. 1942 онд 3 давж 1943 оны наадамд шөвгийн дөрөвт Д.Лувсанжамц
арслан, Ц.Содов заан, А.Моломжамц нарын хамт үлдээд Содовт унаж заан цол
хүртжээ. Үүнээс хойш Цэвээнравдан их сайн барилдаж 1944, 1946, 1950 онуудад
дунд шөвөгт, 1947-1949 онуудад их шөвөгт тус тус үлдэж, 1945 онд үзүүрлэжээ.
1951 онд бяр хүч нь тэгширч баруун гар нь өвчтэй байсан авч тоолгүй 3-н аваргыг
ардаа орхин түрүүлжээ. Ингээд Монгол улсын аварга цолыг хүртсэн байна.
Ж.Цэвээнравдан аварга нь бяр хүч нь яг жагсаж байх үедээ үнэхээр сайхан биетэй
сайхан бөх байсан байна.
Монгол
Улсын Аварга ЧОЙЖИЛЫН БЭЭЖИН
Чойжилын Бээжин (1934 -
1986) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга
цолтой бөх юм . 1957 оны улсын наадамд Д.Цогзолоор тав давж начин, 1959 онд
Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн тойргийн
барилдаанд 32 давж хоёрдугаар байр эзлэн заан, 1961 онд Д.Гүрбадамаар долоо
давж дөрөвт улдэн арслан, 1970 онд Д.Дамдин аваргаар ес давж түрүүлэн аварга
цол хүртсэн. 1964 онд үзүүрлэж, 1965 онд долоо, 1958, 1968 онд эургаа, 1963,
1967, 1969, 1971 онд тав давжээ. Тэрбээр дархан тонгороогоороо алдартай байв.
1986 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.
Монгол Улсын Хурц Арслан ЦЭРЭННАДМИДЫН
БАДАМСЭРЭЭЖИД
Цэрэннадмидын Бадамсэрээжид (1925 - ?) нь Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан, мөн Монгол
Улсын соёлын гавъяат зүтгэлтэн (1997 оны 6 сарын 12-нд хүртсэн) цолтой бөх тайлбарлагч
юм.
Монгол Улсын Гарьд ДАМДИНГЫН БАЯРАА
Дамдингийн Баяраа (1957 оны 7 сарын 12 - 2007 оны
7 сарын 7) нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, үндэсний бөхийн улсын
гарьд цолтой бөх юм.
Түүний аав нь дархан аварга Дарийн Дамдин. Цагаан-Үүр
сумын 8 жилийн дунд сургууль төгссөн. Чөлөөт бөхийн Дэлхийн залуучуудын аварга
шалгаруулах тэмцээний хүрэл медальт (1979), улсын 4 удаагийн аварга. 1976 онд
цэргийн албанд мордож, Алдар нийгэмлэгт тамирчин болжээ.
Төрсөн нутаг Цагаан-Үүр сумынхаа засаг даргын
албыг хашиж байгаад, 2007 оны 7 сарын 7-ны өдөр Дэлгэр мөрний усанд осолдож нас
баржээ.
Монгол Улсын Харцага
ДАЛАЙЦЭРЭНГИЙН ЛХАГВА-ОЧИР
Хєвсгєл аймгийн Цагаан-Үүр
сумын харъяат
Тєрсєн єдєр: 1952-01-01
Одоогийн цолоо авсан он:
1982-07-12
1977 оны улсын наадамд
Є.Эрдэнэ-Очир арслангаар тав давж начин цол хїртжээ. 1980 онд тав, 1982 онд
зургаа давж цолоо баталжээ.
2004 оны 6 сарын 30-нд
Монгол Улсын Ерєнхийлєгчийн зарлигаар 1982 онд 6 давсан амжилтаараа Монгол
улсын харцага цол хїртсэн.