1503
Үзсэн

Даяндээрхийн Агуй

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын блог сайт

Даян дээрхийн агуй нь Цагаан- Үүр сумын төвөөс зүүн урагш 50 гаруй км- т Дээрхийн хийдийн тууриас зүүн хойш 20 орчим км- т, Үүр голын зүүн гарын цутгал Дээрх голын зүүн гарын дунд төрмөлийн эриний шохойн чулуу, занараас тогтсон Номхон гэдэг уулын дунд хирд орших манай орны томоохон агуйн нэг юм. Дээрхийн агуйн нь 3 амсартай бөгөөд хамгийн том амсар нь зүүн урагш хандсан байх ба 4.8x 6.0 м хэмжээтэй том дөрвөлжин хаалга хэлбэртэй юм. Түүний хоёр талд байх амсарууд нь агуйн эхний том хонгилоос 2 тийш салаалсан бөгөөд зүүн талынх нь 1.1х1.3 м, 6.5 м хонгилоор гол хонгилтой холбогдоно. Баруун талын ам нь 3х3 м хэмжээтнй эгц дээшээ гарсан 6 м босоо хонгилоор доошоо бууж 9 м урт хонгилоор дамжин гол хонгилд нийлдэг. Агуй нь нийт 224 м урт хонгилтой давхар агуй гэдгээрээ ихээхэн онцлог юм. Агуйн их амаар ороод 2.7 метрийн өндөр босгоор доош бууж 8.32х8.50 метр хэмжээтэй эхний танхимд орох ба хонгилын өндөр нь 10 гаруй метр.
 Эндээс агуйн бусад амсарууд харагдах бөгөөд агуйн эхний тасалгааны төв дунд 2 м өндөр чулуун овоон дээр хуш модоор сийлбэрлэж өнгийн будгаар будсан онгон дэлтэй цагаан морь унасан Дээрх бурхны дүрс байрлуулсан байдаг. Түүний ард агуйн гол хонгилын үүдэнд дээрхийн бурхны дүр бүхий хөрөг зургийг байрлуулжээ. Овооны зүүн хойд хананд агуйн шалнаас дээш 1.5 метр өндөрт зууван хэлбэрийн 2 метр орчим урт хонгил байдгийг ”Эхийн Умай” гэж нэрлэдэг. Эхийн умайд орсон хүн дахин эхээс төрсөн мэт болж, түүний үйлдсэн нүгэл хилэнц ариусдаг гэнэ. Эхийн умай нь маш жижиг нүхтэй учраас том хүн арай хийн чихэж ороод дотроо эргээд хүслээ шивнээд, толгойгоороо эргэж гарч ирэх нь ахин төрж байгаа мэт сэтгэгдэлийг төрүүлдэг. Эхний тахилгат танхимаас 4 метр өндөр, дээгүүрээ 5.1 метр, доогуураа 1.4 метр өргөнтэй 10.5 метр урт хонгилоор 2 дахь танхимд орох ба энэ хоолойгоос 1.7 метрын босгоор доош ороход баруун тийш салаалсан 6 метр урт хонгил бий.
 Хоёр дахь танхим нь 7.1 метр диаметртэй дугуй хэлбэртэй гурван салаатай, 3 метрийн өндөртэй. Баруун салаа нь 3 метр, хойшоо салаалсан нь 4.3 метр, зүүн тийшээ салаалсан салаа нь 7.3 метр юм. Танхимын мухарт тулан ялгүй зүүн тийш эргэж 2 ширхэг угсраа модон шатаар 11.5 метрийн эгц босоо хоолойгоор авирч агуйн дээд давхарт гарна. Агуйн энэ давхар зүүн, зүүн урагш, баруун хойш салаалсан гурван салаатай. Агуйн баруун хойш салаалсан хонгилын нийлбэр урт нь 114.5 метр юм. Уг хонгилын төгсгөлд нуралт үүссэн байх бөгөөд энд 3 цувраа овоог босгосон байна. Цувраа гурван овооноос урагш 5 орчим метрт агуйн баруун хананы доод хэсэгт авдар мэт жаахан хонхорхойд нутгийнхны "Авдартын рашаан” гэж нэрлэдэг маш бага тогтоол ус байх бөгөөд уг рашааныг уусан хүн урт насалдаг гэдэг. Уг тогтоол ус нь үнэр, амтгүй агуйн адар хананаас шүүрсэн ус хуримтлагдсан бололтой. 
Агуйн энэ хэсэгт очихын тулд зарим газраар мөлхөж, зарим газраар нь бөхийж явсаар агуйн мухарт хүрдэг. Ингэж явах замд сархийг хэлбэрийн эргэж нийлдэг хонгил болон суварган бүрмэл болон баганан бана, шаталсан хэшдэржин тааралдана. Агуйн 2- р давхарлуу гарсан шатны орчмоос урагш эргэж 2 гаруйн өндөр босгоор дээшээ авирч гарахад агуйн хонгил 3 салаалах бөгөөд зүүн тийш салбарласан хонгилын эхэн хэсэгт хоёр жижигхэн тасалгаа дамжин мөлхөж ордог жаахан хонгил байдаг бөгөөд хонгилын төгсгөлд тогоо мэт хонхорт агуйн дусаалын уусмалаас тогтсон жижиг тогтоол ус байна. Үүнийг "Ах дүү гурвын рашаан” гэдэг, ялгүй хүхэрлэг амттай. Энэ рашааныг уусан хүны оюун ухаан сэргэг болдог гэж үздэг учраас "Оюун ухааны” рашаан ч гэж нэрлэнэ. Харин уг хонгилын дунд хэсэгт нутгийнхны тахиж шүтдэг хадаг яндар, идээ будаагаа өргөдөг 3 овоо байх бөгөөд сайн ажиглавал эдгээр нь агуйн шаланд үүсдэг шохойн чулууны хуримтлал болох гурван том банонцар байна. Агуйн адар ханыг даган нарийн, бүдүүн янз бүрийн бана, бананцар тогтож агуйг улам сүрлэг үзэсгэлэнтэй болгодог байсан бол одоо агуйн гайхамшиг болсон эдгээр хурдасыг агуйд очсон хүмүүс хугалж авч явсаар бано гэх юмгүй болжээ. 2006 онд УИХ- ын 26- р тогтоолоор Даян дээрхийн орчмын 28.000 га газрыг улсын тусгай хамгаалалтанд авч Даян дээрийн дурсгалт газрыг байгуулаад байна.

3 Сэтгэгдэлтэй :

goe web bolj ushuu urugjuuleeree
Wednesday, 2012-04-18 в 3:18 PM Ишлэх
Goe shuu
Wednesday, 2012-04-18 в 5:40 AM Ишлэх
HI goy medeelel gargasan bn ene materialaa ulam hugjuuleerei amjilt
Tuesday, 2012-04-17 в 6:35 PM Ишлэх
Нэвтрэх

Мэндчилгээ

Сайн байцгаана уу? Цагаан-Үүрчүүд ээ

Хөвсгөл аймаг
Санал асуулга

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Блог Сайт ямар байна вэ?
Бүх хариултууд : 19

Жижиг чат
Сүлжээнд хэн байна

Hit Counter
Манай сайтад зочилжээ

Бүх сүлжээнд байгаа : 1
Зочид : 1
Хэрэглэгчид : 0

Хайх
Create a free website with uCoz