392
Үзсэн

Дархан аваргаа дурсахуй....

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын блог сайт

Хүү 20 нас хүртлээ сумын наадамд гурваас илүү давж чадаагүй байсан ба цэрэгт явсан жил буюу 20 настай байхдаа сумын наадамд барилдахаар бэлтгэж хуучин даалимбан дээлээ угааж бэлдэж байтал ээж нь шинэ даалимбан дээл хийж өгчээ. Сайхан саарал давуун тэрлэг өмсөж бүрх малгай хэлтгий тавьсан дамдин хүү өөрийгөө бяр хүч нь жагсаж явааг ухаараагүй байсан ба уг наадамд 3 давж даваа ханалаа гэж бодсон хүү дөрвийн даваанд сумын сайн бөх Сандагийг ганц дугтартал өвсөн түүдэг шиг өнхрөөд өгчээ. үлдсэн даваануудад дамдин хүүгийн гарт өртөх ганц сайн бөх байгаагүй гэлтэй түүртэлгүй түрүүлжээ. Ийнхүү Их аварга маань 1951 онд 20 насандаа Монгол бөхийн цолын эхийн эхлэл болох Сумын заан хэмээх цолыг анх хүртсэн байна. үүнийхээ дараа мөн онд Чандмань-өндөр сумын наадамд Дамдин хүүгийн гараас барих бөх байсангүй учир түрүүлж, Эрдэнэбулган сумын наадамд очиж барилдаад дөрөв даваад тавийн даваанд улсын начин Баасан Цагаан-үүр сумын шинэ зааныг амлаж Дамдин давжээ. Дараагийн даваанд Д.Дамдин нутгийн хашир бөх сумын заан Жаамаад амлагдаж өвгөн хүнийг зөөлөн унагая гэсэн шиг зөөлөн дугтартал өөдөөс өнхөрч ирээд хөлд нь хавиран давхралдан унажээ. Энэ барилдаан нь залуу хүүд маш том сургамж өгсөн ба уг барилдаанд бараг давсан байсан хэр нь гадны бөх гэсэн үү унасанд тооцжээ. Удалгүй Улаанбаатарт цэрэгт ирж энэ нь улсын томчуудтай гар зөрүүлэх сайхан боломж байлаа. Тэр оныхоо өвөл циркийн томоохон барилдаанд анх удаагаа барилдаж эсгий гуталтай гарч хүмүүст ямар хачин бөх вэ гэж хэлүүлж байсан ч уг барилдаанд үзүүрлэж олны харааг булаажээ. 1952 оны улсын наадамд зургаа давж долоогийн даваанд Чимэд-Очир аваргад унаж начин болжээ. Энэ үеээс эхлэн Дамдингийн гараас барих чилээг нь гэргэх бөх ховор болжээ. 1953, 1954 онуудад 5,6 даваад өнгөрчээ. 1955 оны наадмыг Дамдингийнх эсвэл заан болно гэж хүн бүр ярилцаж байлаа. Гэтэл хоёрын даваанд унажээ. Энэ аваргын хамгийн азгүй барилдаан байсан ба үүнээс хойш 29 жил барилдахдаа хоёроос дээш давж байлаа.

1956 онд арслан Самданжигмэд, арслан Цоодол, шинэ заан Мижиддорж, Дамдин нар үлдэж 2 арслан 2 заан барилдаж С.Санданжигмэд арслантай үзүүр түрүүнд үлдэж тун ч торсонгүй түрүүлжээ. үүнээс хойш 5 жил дараалан хэний ч аавын хүүд тахимаа өгөлгүй түрүүлж ардын хувьсгалын баяр наадамд шинэ амжилт тогтоожээ. 1961 оны наадмын баярын жагсаалд машин тэргэн дээр ёслол гүйцэтгэж явсан дамдин хэн нэгний хариуцлагагүй үйлдлээс болж өндрөөс унан хөлдөө гэмтэл аван эмнэлгээс шууд цэнгэлдэх хүрээлэн орж барилдаад үзүүрлэжээ. үүнээс хойш улсад дахин түрүүлээгүй ч 5 үзүүрлэж, 5 их шөвөгт, шөвгийн найм, арван зургаад тус тус дөрөв үлдэж улсад 37 жил барилдаж 23 шөвгөрсөн алдарт аварга юм. Улсад шөвгөрсөн тоогоороо 2т түрүүлсэн тоогоороо 5д ордог том амжилтын эзэн билээ. Бөхөөс гадна циркийн сайн жүжигчин, хүндийн өргөлтийн спортын мастер, олон жил өөрийн орны рекордыг хамгаалсан алдартай тамирчин. Циркийн талбарт 850 кг өргөх үзүүлбэрийг олон жил үзүүлэн дэлхийн хэмжээнд эх орныхоо нэрийг гаргаж байсан гавъяатай хүн.

0 Сэтгэгдэлтэй :

Нэвтрэх

Мэндчилгээ

Сайн байцгаана уу? Цагаан-Үүрчүүд ээ

Хөвсгөл аймаг
Санал асуулга

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Блог Сайт ямар байна вэ?
Бүх хариултууд : 19

Жижиг чат
Сүлжээнд хэн байна

Hit Counter
Манай сайтад зочилжээ

Бүх сүлжээнд байгаа : 1
Зочид : 1
Хэрэглэгчид : 0

Хайх
Create a free website with uCoz