322
Үзсэн

Хөвсгөл

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын блог сайт

Ажилсаг, гүйлгээ ухаантай. Дархадууд гаднаас ирсэн иргэдэд сайн хандана. Миний мэдхийн их сургууль төгсөөд хөвсгөлд очиж амархад "удаан хүлээнээ гэж” гэсэн аятай хөл хөөрцөг болж угтсан юм. Энэ бичгийг тэрлэх аядаж буй миний бие Хөвсгөлийн хүн биш л дээ. Гэхдээ гаднаас хүн ирлээ гээд өөрийн хүүхэд ирж байгаа мэт угтан авч хүндэлж байгаа нь 20-р зууны үр сад надад маш сонин санагдаж билээ. Манай хөгшчүүл бороотой байхад мал муулах нь ёсонд хазгай, амтгүй болчихно гэж ч яриж байдаг шүү дээ (за ер нь л болддоггүй юм байх) тэгвэл хаа холын танихгүй тэнүүлчин би +бас бус хүмүүс очиход (яг тэр үед бороо шивэрч байлаа) хонь гарган шинэ шөл уулгаж байгаам даа. Шинэ шөл уулгалаа гээд хониных нь өртгийг өгөх санаатай Чингис хаантай янчаан сарвайхад уурлах шинжтэй байсан шүү. Энэ хот айлын гадаа майхнаа бариад хавирга хуулсан шигээ амрах мөн ч сайхан байсан даа. Маргааш нь ууланд гарч жимс түүлээ. Нөгөө Жигмэд Тогмид хоёр шиг л болсон. Хүүхдийн тэжээлний жижигхэн шил дүүргээл буусан (ойролцоогоор 125гр-ын шил дүүргэхэд 6 цаг зарцуулсан байдаг. Энэ тухай хүнд битгий хэлээрэй). За Хөвсгөл аймгийн талаар бичих гэж байсан өөрийнхөө тухай баахан биччихлээ сорри. Хөвсгөл аймгийн нэрийн хуудас болсон бас нэгэн зүйл байдаг нь БӨХ юм. Хөвсгөл аймаг дотроо Уйлган голын гурван аварга гэж ханхайсан гүндүүгүй сайхан эрчүүдтэй Цагаан-Үүр гэж сум бий. За эхнээс нь танилцуулъя

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга Жамсрангийн ЦЭВЭЭНРАВДАН 1943 оны АХ-ын 22 жилийн ойгоор долоо давж заан, 1945 оны АХ-ын 24 жилийн ойгоор у.з Цоодол /у.ар/-оор найм давж үзүүрлэн арслан, 1951 оны АХ-ын 30 жилийн ойгоор дар.а Б.Түвдэндоржоор арав даван түрүүлж АВАРГА цолонд тус тус хүрсэн. 1946, 1947, 1948, 1949 онуудад их шөвөгт, 1944, 1950, 1956 онуудад дунд шөвгийн наймд, 1952, 1953 онуудад шөвгийн 16-д тус тус шалгарчээ.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дарханаварга Дарийн ДАМДИН. Улсын наадамд 1956-1960 онуудад дараалан завсаргүй тав түрүүлж нэгэн дээд амжилтыг анхлан тогтоосон. Харин 1959 оны улсын их баяр наадамд түрүүлэн даян аварга, мөн өдрийнхөө орой Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн барилдаанд 37 бөх тойргоор барилдахад нэг ч уналгүй 36 даван түрүүлж дархан аварга цолонд хүрсэн нь бас л сонин бөгөөд өвөрмөц амжилт юм. 1961, 1966, 1968, 1969, 1970 онуудад үзүүрт, 1964, 1965, 1972, 1973, 1974 онуудад их шөвөгт, 1952, 1954, 1971, 1978 онуудад дунд шөвгийн наймд, 1953, 1962, 1976, 1981 онуудад шөвгийн 16-д тус тус шалгарчээ. Улсын арслан Бадамсэрээжид нэгэнтээ "Д.Дамдин надаас 11 дүү. Намайг арсдан болдог жил барилдаж эхэлсэн юм. Дамдиний дархан мэх нь хүнийг өргөөл чулуудчихдаг. Ер нь их тэнхээтэй хүн дээ. "200кг-н штанг + 6 бүсгүй хүн” энэ нь халх дөрөв шавь тав байтугай дэлхийд гайхагдах өргөлт. Дээрхи бүх ачаа ойролцоогоор 700кг гэсэн үг л дээ. Ажлаас нь хүчээр шахуу амралтад явуулахад хэдхэн хоноод "-Би буцъя. Хамаг бие улайгаад, суларчихлаа. Намайг цирк рүү минь буцаагаад аль” гэж гуйх уурлах хоёрын хооронд хэлдэг байсан хүн дээ. Дамдин аваргын барилдааныг тайлбарлах их амархан ГАРЛАА, ӨРЛӨӨ, ДАВЛАА тэгээл болоо" хэмээн хүүрнэж байсан удаатай.

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга Чойжилын БЭЭЖИН 1957 оны АХ-ын 36 жилийн ойгоор начин, 1959 онд Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмын үндэсний бөхийн тойргийн барилдаанд 32 давж хоёрдугаар байр эзлэн заан, 1961 оны АХ-ын 40 жилийн ойгоор нутгийн бөх у.з Д.Гүрбадамаар долоо давж дөрөвт үлдэн арслан, 1970 оны АХ-ын 49 жилийн ойгоор Д.Дамдин аваргаар ес даван түрүүлж АВАРГА цолонд хүрсэн. Харин 1964 онд үзүүрт, 1965 онд долоо, 1958, 1968 онд зургаа, 1963, 1967, 1969, 1971 онд тав давж шөвгөрсөн. За бөхийн талаар ингэсгээд зогсоё доо. Хөвсгөлийн бөхчүүдийн талаар бүгдийг нь бичье гэвэл ажлаа хийж чадхаа байчихна гэж бодож байна. Хөвсгөл нутгаас төрөн гарсан алдартнуудаас дуучин Наранг онцолж бичмээр санагдчихлаа шүү таминь. Учир нь миний насны надаас дээш 3, доош 3 үеийн монгол зон олон минь түүнийг сонсох дуртай байдаг шүү дээ. Наран ажаа боловсролтой, хоолойн чадлын хувьд монголдоо намбер оне гэж би хувьдаа боддог. Одоо болтол хань ижилтэй болохгүй байгаад нь л гайхаад байдаг юм. Нөгөө тоглоом шоглоомоор хэлхэд шалдан гуяараа нэг даллахад л эрчүүд хуйлрах бүс үгүй хүн шүү дээ. За ингэсгээд энэ бичвэрээ зогсооё доо намайг блог бичлээ гэж цалин өгдөггүй л дээ. Энд үлдээсэн, мартсан, бичхээс залхуурсан, алгуурласан хүн, амьтан, үндэстэн байж л байгаа. Үлдсэнийг нь та бүхнийг гүйцээнэ гэж найдаж байгаа шүү. ӨӨӨӨ нээрээ мартсанаас мал мэнд үү гэдэг шиг "Тарган тавтай сайхан хаваржиж байна уу? Луу жилдээ үрээ танихгүй өнөр үрээгээ танихгүй байн болоорой гэж ерөөе мөн утсаа даахгүй нэгжтэй болоорой”

Жич: Луу жилд төрсөн бүстэй хүүхдүүд сайн бөх болох нигууртай юм шигээ. Ялангуяа Бат-Эрдэнэ гэдэг нэр өгчихвөл ч ....

 

Үргэлжлэл бий

0 Сэтгэгдэлтэй :

Нэвтрэх

Мэндчилгээ

Сайн байцгаана уу? Цагаан-Үүрчүүд ээ

Хөвсгөл аймаг
Санал асуулга

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Блог Сайт ямар байна вэ?
Бүх хариултууд : 19

Жижиг чат
Сүлжээнд хэн байна

Hit Counter
Манай сайтад зочилжээ

Бүх сүлжээнд байгаа : 1
Зочид : 1
Хэрэглэгчид : 0

Хайх
Create a free website with uCoz