Үүрийн голын гүүрын тендер
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн голын 350у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг 2011 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр зарлан, тендерийн урилгыг өдөр тутмын хэвлэл "Өдрийн сонин”, "Ардчилал” сонин, яамны вэб сайт, e-procurement.mn вэб сайтад тус тус нийтэлсэн. Тендерийн 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нээсэн, энэхүү ажлыг хийж гүйцэтгэхээр "Хөвсгөл зам” ХХК тендерт саналаа ирүүлсэн.
"Хөвсгөл зам” ХХК нь ижил төстэй ажлын туршлага, мэргэжлийн боловсон хүчин, машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн баазын хувьд тухайн замын ажлыг хийж гүйцэтгэх бүрэн боломжтой, санхүүгийн хувьд ч тендерийн үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан, ирүүлсэн үнийн санал нь Захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс бага байсан.
"Хөвсгөл зам” ХХК нь 1,812 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий Эгийн голын 160 у/м төмөр бетон гүүр /Хөвсгөл, Түнэл/ барих ажлыг хийж гүйцэтгэсэн.
Сангийн яамнаас гэрээ байгуулах зөвшөөрлийг авсны дагуу Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн голын 350у/м төмөрбетон гүүрийн барилгын ажлын гүйцэтгэгчээр 8 134 042 634 төгрөгний үнийн санал ирүүлсэн "Хөвсгөл зам” ХХК-ийг шалгаруулж, 2011 оны 04 дүгээр сарын 18-нд гэрээ байгуулсан.