Уншиж байна...
  • Magazine illustration

    There are many variations of passages of Lorem Ipsum available, but the majority have suffered alteration in some form, by injected. randomised words which don't look even slightly believable. If you are going to use a passage of Lorem Ipsum,

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын блог сайт

Цагаан-Үүр сумын түүх

Цагаан-Үүр сум нь Хөвсгөл аймгийн сум юм. 1931 онд Хөвсгөл аймгийг байгуулагдахад Цагаан-Үүр сум байгуулагджээ. 1933 оны байдлаар 690 өрхийн 2,400 оршин суугч, 22,000 орчим толгой малтай байжээ. 1939 онд Уйлган нэртэйгээр анх нэгдэл байгуулагдсан ба сүүлд Цог нэгдэл гэж нэрлэгдэх болсон. Сумын нэр нь уг сумын нутгаар урсах Үүрийн голоос үүдэлтэй. Цагаан-Үүр сумын хүн амыг буриад, халх, урианхай ястнууд голлон бүрдүүлнэ. Нутгийн уугуул иргэд буриадууд байсан бол Манжийн дарлалын жилүүдэд хойд хилийн манаанд халх иргэдийг дайчлан нүүлгэн ирүүлж байжээ. Нутгийн амьдрах хэв маяг, ёс заншилд буриад болон оросын нөлөө одоогоор ч их үлдсэн нь уг сумын нутагт орос маягийн улаан дүнзэн байшин, буриад талх, цөцгийн тос, ёпоошиг, арьс элдэх эргүүлэг зэргээс харагддаг. Баруун талаараа Ханх сум, баруун урд талаараа Чандмань-Өндөр сум, урд талаараа Эрдэнэбулган сум, хойд болон зүүн талаараа Оросын Холбооны Улстай хиллэнэ. Сумын төвийн албан ёсны нэр Булган бөгөөд Үүрийн голын баруун талд байрлана. Нийт газар нутаг 8,730 км². Хүн ам 2007 оны байдлаар 2415.

Та үүнийг мэдэх үү?

Эдийн засаг, байгалийн баялаг
2004 оны байдлаар 22 мянган толгой мал, үүний дотор 3,400 ямаа, 3,900 хонь, 11,300 үхэр ба сарлаг, 3,400 адуу байжээ. Тав дахь хошуу малаас тэмээ байхгүй болно[1]. Цагаан-Үүр сум нь тайгын бүсэд орших тул ой модны нөөц баялаг ихтэй. Цагаан-Үүр сумын нутагт мэдрэл, дотор эрхтэнд сайн Цагаан турагт, Ганц хушт, Хээгт, Дээрхийн агуйн, Үүрийн эхний зэрэг хүйтэн рашаанууд байдаг.
Ан амьтан, гол горхи
Үнэг, чоно, хандгай, хүрэн баавгай, хүдэр, зэрлэг гахай, халиун буга, гөрөөс, туулай, тарвага, зээх, булга, үен гэх мэт үслэг болон ойн хөхтөн амьтад элбэг боловч сүүлийн жилүүдэд ан агнуур зүй бус их хэмжээгээр хийгдсэн тул цөөрөх хандлагатай байна. Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн голын цутгалан болох Үүрийн гол нь тул, зэвэг, хадран зэрэг загасаараа алдартай. Уг нутагт Хойд мөсөн далайн ай савд багтах Үүр, Ариг, Уйлган, Халхант, Дархинт, Хөх, Хар-Ус, Баянгол, Бургалтайн гол зэрэг том жижиг 20 гаруй гол, 150 орчим горхи бий.
Түүхт дурсгалт зүйл
Сумын төвөөс зүүн тийш 35 км зайд байх, шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн нийт 224 м урт Даян дээрхийн агуй улсын тусгай хамгаалалтанд оршино. Даян дээрхийн агуйн дэргэд шарын шашин, бөө мөргөлийн нэгэн төв болох Даян дээрхийн хийдийг 1864 онд байгуулсан ба 1938-аас 1939 оны их хэлмэгдүүлгийн үеэр нураан, эвдлэн сүйтгэжээ. Хийдийг 2005 оноос сэргээн босгох ажлыг хийж эхэлсэн байна. Агуйн орчим олон тооны хиргисүүр булш, хүн чулуун хөшөөтэй болно.
Алдартнууд
Цагаан-Үүр сум, ялангуяа Уйлган гол нь уг нутгаас төрөн гарсан монгол үндэсний бөхчүүдээрээ улс даяар алдартай бөгөөд уг сумаас гурван аварга (Дарийн Дамдин, Жамсрангийн Цэвээнравдан, Чойжилын Бээжин), нэг хурц арслан (Цэрэннадмидын Бадамсэрээжид), нэг гарьд (Дамдингийн Баяраа), харцага Далайцэрэнгийн Лхагва-Очир болон 10 гаруй начин цолтон төрөн гарчээ. Дархан аварга Дарийн Дамдин нь улсын баяр наадамд 5 түрүүлж 5 үзүүрлэсэн амжилтыг үзүүлсэн ба Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин цолуудыг хүртэж байжээ. Цагаан-Үүр сумын бөхчүүд улсын баяр наадамд нийт 7 түрүү, 9 үзүүр авч байсан ба 1959 оны баяр наадмын үзүүр түрүүнд нэг сумын бөхчүүд үлдэж Дамдин аварга 9 давж түрүүлэн Бадамсэрээжид арслан үзүүрлэж байсан нь Монгол бөхийн түүхэнд нэгэн онцгой түүх болон үлдэж байжээ.

Latest projects:

Нутгын бөхчүүд
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас төрөн гарсан алдарт бөхчүүдийн түүх намтараас...
Даяндээрхийн Агуй
Цагаан-Үүрийн байгалийн үзэсгэлэнт газаруудын нэг Даяндээрхийн Агуй
Pelletesqe ornare sem
Fusce feugiat malesuada odio. Morbi nuncdio, gravida magna. Donec accumsan malesuada orci malesuada odio.
Pelletesqe ornare sem
Fusce feugiat malesuada odio. Morbi nuncdio, gravida magna. Donec accumsan malesuada orci malesuada odio.
Create a free website with uCoz